Тусгаарлах эмнэлэгт дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-14 11:29:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 406 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, нийт 246 хэвээр байна.  

Тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар халдвар авсан 246 иргэнээс 242 нь эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо тусгаарлах эмнэлэгт дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс нэг хүний биеийн байдал маш хүнд, бусад нь хөнгөн байна.

Ховд аймгийн хэмжээнд одоогоор ойрын хавьтлын 75 иргэн байна. Мөн тусгаарлан ажиглах байранд 20, гэрийн тусгаарлалтад 252, гэрийн ажиглалтад 66 иргэн тус тус байна.  

Холбоотой мэдээ