77 нэр төрлийн 568 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-05-14 18:00:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэглээний баталгаат хугацаа дууссан 77 нэр төрлийн 568 ширхэг 1.914.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгуулсан байна.

МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/48, 01/05 дугаар удирдамж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 90, 92 дугаар захирамжийн дагуу хатуу хөл хорионы үеэр хүнсний түгээлтийн үйлчилгээ үзүүлж буй худалдааны 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгаалал болон хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

Шалгатын үеэр хэрэглээний баталгаат хугацаа дууссан 77 нэр төрлийн 568 ширхэг 1.914.850 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч, Есөнбулаг сумын ЗДТГ-ын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэн устгуулжээ. Мөн үйлдвэрлэсэн, савласан хугацаа тодорхойгүй хоёр нэр төрлийн 54 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэн, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан тухай МХГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ