Тэшиг сумын сургууль бүрэн дунд сургууль боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 09:24:59

Булган аймгийн Тэшиг сумын Суурь боловсролын сургууль 2016-2017 оны хичээлийн жилээс Бүрэн дунд сургуулийн хэв шинжид шилжин хичээллэх боллоо. 

Ингэснээр хүн амын шилжилт хөдөлгөөн, гэр бүлийн байдал болон хүүхдийн хүмүүжил тогтворжих гэх мэт олон эерэг талууд бий болж байгаа юм.

С.Сүнжидмаа захиралтай  тус сургууль энэ хичээлийн жилд 1-р ангид 66, төгсөх 9-р ангид 27 нийт 486 суралцагч, 27 багш, 22 үйлчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Тэшиг сум нь Монгол орны төвийн бүсийн хамгийн хойд хэсэгт оршиж 771.9 мянган га газар нутагтай түүний 87 хувийг ой мод эзлэн  ОХУ-тай 140 км-ээр хиллэн оршдог сум юм.

П.Батням

 

 

Холбоотой мэдээ