Нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-21 09:25:31
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Сонгуулийн хороо Ардчилсан намын 18 нэр дэвшигчид үнэмлэхийг нь өчигдөр  гардууллаа.

Сонгуулийн сурталчилгаа эхлээд талдаа орж буй эл үед Орхон аймгийн ИТХ-д өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлсэн Ардчилсан намын зарим нэр дэвшигч дөнгөж үнэмлэхээ авч байгаа нь  тус намын дотоод хагаралтай холбоотой юм. Тодруулбал, уг нам дотроо хоёр хуваагдсанаас болж Сонгуулийн хороонд хоёр тусдаа материал хүргүүлсэн юм. Үүний алиныг нь хууль ёсны баримт вэ гэдгийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоохоор болсон.

Уг шүүх хурал энэ сарын 13 нд болж аймгийн Сонгуулийн хороо 2,3,6,7,8,9,10,13,15,18,20,21,22 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь гардууллаа. Гэвч уг намын Шинэ Ардчилал Клубын гишүүд үүнийг эсэргүүцэж аймгийн Сонгуулийн хороог буруутгаж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ