Дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд бүх төрлийн үйлчилгээг түр хязгаарлав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-16 09:28:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын "Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай" 467 дугаар захирамж гарч өнөөдөр /2021.05.16/ аймгийн хэмжээнд бүх төрлийн үйлчилгээг түр хязгаарлалаа.

Тодруулж хэлбэл, тус аймагт коронавирусний цар тахлын эсрэг дархлаажуулалтын түвшин доогуур буюу энэ сарын 14-ний өдрийн байдлаар вакцинд хамрагдвал зохих 72,8 мянган иргэнээс 38,9 мянган хүн эхний тунгаа, 5 мянган хүн хоёр дахь тунгаа тус тус тариулаад байгаа.

Иймд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр өнөөдөр өглөөний 06:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл бүх төрлийн худалдааны зах, худалдаа, үйлчилгээний төв, супермаркет, дэлгүүр, ресторан, кафе, зоогийн газар, барилга угсралт, засварын үйл ажиллагааг зогсоов. Тухайн хугацаанд иргэдийг вакцинжуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах аж.  

Дээрх хязгаарлалт эм ханган нийлүүлэх төв, эмийн сангуудад хамаарахгүй ба оройн 18:00-22:00 цагийн хооронд хүнсний дэлгүүр, супермаркетуудыг нээхийг зөвшөөрсөн байна.

Харин сум хорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ