Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-16 11:26:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын 2 тохиолдол нэмэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 12 боллоо.

Халдвартай болох нь батлагдсан иргэд энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос ирж, Тусгаарлах байранд ажиглалтад оржээ. Тэд нэг машинаар тавуулаа зорчиж ирсэн бөгөөд өчигдөр ажиглалтаас гарахаас өмнө PCR шинжилгээ хийхэд ийнхүү 2-оос нь халдвар илэрсэн байна. Үлдсэн 3 иргэнийг үргэлжлүүлэн ажиглана.

Дээрх 2 иргэдийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхэлсэн ажээ.  

Холбоотой мэдээ