Баян-Өлгийд дархлаажуулалт 69 хувьтай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-17 10:43:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт "Ковид-19" цар тахлын эсрэг иргэдийг дархлаажуулах ажил энэ сарын 16-ны өдрийн байдлаар 68,9 хувьд хүрсэн гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Тус аймагт дархлаажуулалтын түвшин доогуур байсан тул өчигдөр 06:00-23:00 цагийн хооронд аймгийн хэмжээнд бүх төрлийн үйлчилгээг түр зогсоож, ард иргэдийг вакцинжуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулсан. Тус ажлын хүрээнд 4 мянга гаруй иргэн дархлаажуулалтад хамрагджээ. 

Вакцины эсрэг заалттай, жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа, хавдартай, харшилтай гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг хасаад тус аймагт 62355 иргэн дархлаажуулалтад хамрагдана гэсэн тооцоог мэргэжлийн байгууллагууд шинэчлэн гаргажээ.

Үүнээс одоогоор 42964 хүн эхний тунг, 5047 хүн хоёр дахь тунгаа тус тус хийлгэж, дархлаажуулалтын түвшин 68,9 хувьд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ