Хоёр дахь тунгийн вакцин татан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-17 11:22:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дархлаажуулалтын 41 мянган хүн тун вакциныг ЭМЯ-наас татан авч, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор аймгийн МЭГ-ын хөргүүрт хадгаллаа. Хоёр дахь тунгийн вакциныг энэ сарын 23-наас хийж эхэлнэ. 

5 дугаар сарын 16-ны байдлаар тус аймагт вакцины эхний тунд хамрагдвал зохих 18-аас дээш насны нийт хүн амын 87,7 хувь нь хамрагджээ. Одоогоор аймгийн хэмжээнд 14 цэгээр дамжуулан дархлаажуулалтын ажлыг хийж байгаа. Тиймээс иргэдийг дээр дурдсан хугацаанаас өмнө заавал эхний тундаа хамрагдах шаардлагатай байгааг анхааруулав

Холбоотой мэдээ