Тариалалт 30 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-17 16:00:29

Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт хаврын тариалалтын ажил 30 гаруй хувьтай явж байна. Өнгөрсөн жил Увс аймаг 25,1 мянган га-д тариалалт хийж, 31 мянган тн улаан буудай хураан авсан бол энэ жил 40 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Харин төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийхэд шатахууны үнийн хөнгөлөлт, мөн импортоор нийлүүлэх үрийн буудайн үнийн асуудал гол нөлөөг үзүүлэх аж.

"Увс аймаг жилд дунджаар 30 гаруй мянган тонн улаан буудай хураан авдаг ч хүнсний нэрийн гол бүтээгдэхүүн гурилыг Улаанбаатар хотоос ихэвчлэн нийлүүлж байна. Мөн малын тэжээл, хивгийг ОХУ-аас хангадаг. Тэгвэл цаашид “Шинэ-хөдөө Увс” төслийн хүрээнд Баруунтуруун суманд гурилын үйлдвэр, Тариалан суманд тэжээлийн үйлдвэр байгуулна" хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмон хэллээ.

 

 

 

Холбоотой мэдээ