Маргаашнаас санал асуулга явуулахыг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-21 13:04:41

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 7 хоногийн хугацаанд буюу маргаашнаас эхлэн нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хориглоно.

Тодруулбал уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь заалтад "Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно" гэж заасан юм. Тиймээс энэ заалтын хүрээнд аливаа хэлбэрээр чансаа тогтоох, судалгаа явуулах санал асуулгыг бүрэн хориглоно. Харин сонгуулийн сурталчилгаа энэ сарын 27-ны 00.00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ