Усанд живсэн хүүгийн цогцсыг оллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд энэ сарын 17-нд 5 настай хүүхэд живснийг нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр үдэш оллоо.
Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж өгснийг НОБГ-аас мэдээлэв.