Соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөл байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-05-21 13:54:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл пүрэв гарагт байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа хийжээ.

 

Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Хуралдаанаар 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна.

 

Соёлын яамны залуучуудын хөгжлийн зөвлөлийн даргаар Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Цэнд-Аюуш томилогдсон бол дэд даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Гантулга, Соёлын яамны дэргэдэх зөвлөлүүд хариуцсан дэд даргаар Соёлын өвийн газрын мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Сувд-Эрдэнэ, гишүүдээр Соёлын сайдын туслах О.Цэрэндулам, Соёл, гэгээрлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Уянга, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Жендер, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Жаргалмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Э.Болортунгалаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн төлбөр тооцооны ерөнхий баталгаажуулалт, газрын дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ууганбаяр, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн ажилтан Х.Даваадамба, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор техникч Ж.Баярмагнай нар томилогджээ.

 

Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөр, тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллана. Мөн тус салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог бий болгох юм. Түүнчлэн залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлж, салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Холбоотой мэдээ