Японы нэр хүндтэй сонин олимпын наадмыг цуцлахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-26 09:47:51

ТОКИО. /Kommersant/. Токиогийн Олимпын наадмын албан ёсны түнш болох “Asahi Shinbun” сонин Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэд хандан энэ онд явуулах наадмыг цуцлахыг хүсжээ.


“Ерөнхий сайд Сүга Ёшихидэг нөхцөл байдлыг тайвнаар үнэлж, зуны арга хэмжээг цуцлах талаар шийдвэр гаргаасай гэж бид хүсэж байна” хэмээн тус сонины газрын мэдэгдэлд дурдсан байна. 


Олимпын наадмын үеэр Япон улсад ирэх тамирчид хийгээд тэднийг дагалдах хүмүүсийн тоо 90 мянга гаруйд хүрэхээс гадна бусад оролцогч, сайн дурынхныг нийлүүлбэл 100 мянга орчимд хүрнэ гэдгийг “Asahi Shinbun” сонины газар сануулан дурдав. “COVID-19”-ийн улмаас Токиод онцгой байдлын дэглэмийг сунгаж болзошгүй байгаа бөгөөд арга хэмжээ явуулах нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм хэмээн мөн мэдээлжээ.


Өнгөрсөн оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-нд зохион байгуулагдах ёстой байсан Токиогийн Олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон юм. Энэ жил болох наадам гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулагдана. “Asahi Shimbun” сонины захиалгаар явуулсан санал асуулгаар, иргэдийн 83 хувь нь наадмыг явуулахыг эсэргүүцсэн байна.

Холбоотой мэдээ