Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар Нийслэлийн Аялал жуулчлалын газарт ажиллалаа.
НАЖГ нь UB travel expo, UB явган аялал фестиваль, UB food фестиваль, City tour, Талын салхи наадам, Дээлтэй монгол наадам, Тал нутгийн монгол марафон, тусгай сонирхлын аялал зэргийг зохион байгуулсаар ирсэн.
Манай улсыг зорин ирдэг жуулчдын 90 хувь нь нийслэлээр дамждаг. Тухайлбал, 2019 онд 570 мянган жуулчин ирж, аялал жуулчлалын салбараас улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн татварын орлого оржээ. Харин өнгөрсөн онд коронавируст халдварын улмаас энэ салбар уналтад орсон ч улсын төсөвт 5.2 тэрбум, энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Тус газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, "Үндэсний их баяр наадмын нээлтийг 10 мянган жуулчин үзэх хүсэлт гаргадаг ч бүгд үзэх боломжгүй. Мөн гурван улсын цайны замын холбоог байгуулж, жуулчдын тоог нэмэх, түүх, соёлын дурсгалт газруудыг багтаасан маршрутыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх” тухай танилцуулав.
Аялал жуулчлал нь
тухайн улс, хот, орон
нутгийн нэрийн хуудас учир нийслэлийн
аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсронгуй болгох шаардлагатай. Цар
тахлын дараа энэ салбарыг сэргээх, жуулчин
татах, эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэх, боловсон
хүчнийг чадваржуулах, сурталчилгааны ажлыг эрс шинэчлэх хэрэгтэйг
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн энэ үеэр онцоллоо.
НАЖГ нь 21 алба хаагчтай, 18 чиг үүрэг хүлээсэн байгууллага юм.