Баян-Өлгий аймагт 3200 ухуулагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 21:45:09

Баян-Өлгий аймгийн 2016 оны УИХ, Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн штабууд ажил хэвийн явуулж байна.

Штабууд  олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад улс төрийн нэг нам сонгуулийн нэг штабтай, бүрэлдхүүнд нь  тухайн намын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтан, ажилтан зэргээс бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар намуудын сонгуулийн штабын ажилтнуудын 108 ширхэг үнэмлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос олгоод байна. Сонгуулийн тухай хуульд 500 сонгогч тутамд нэг шадар туслагч, 200  сонгогч тутамд нэг ухуулагч, нэг санал авах хэсэгт 2 хүртэл ухуулагч ажиллахаар заасны дагуу Баян-Өлгий  аймгийн хэмжээнд менежер 107, шадар туслах 500, ухуулагч 3200 ажиллаж,  3000 гаруй  тээврийн хэрэгсэл ажиллахаар бүртгүүлээд ажиллаж байна.  

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ