Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөг нийслэлд өгөхөөр болсныг зөвхөн зам, барилгад бус нийтийн тээврийг шинэчлэхэд тодорхой хувийг нь зарцуулна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар онцлов.
Тэрбээр өнөөдөр Нийтийн
тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт,
зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөнтэй уулзах үеэрээ ийнхүү хэлсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжин, хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд бие даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ хэмээв.
Уулзалтын үеэр Нийслэлийн
Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр
байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулаад, зам тээврийн осол их гардаг байршлыг судалж, ослыг хэрхэн багасгах талаар инженерчлэлийн
төлөвлөлт хийж байгааг дуулгалаа. Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвийн
дарга Д.Одбаяр гэрлэн дохионы ухаалаг системийг танилцуулж, явган
болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг аюулгүй зорчуулахад анхаарч байгаа гэжээ.
Уулзалтад оролцсон албан хаагчид нийтийн тээврийн албаны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, бие засах газрыг шийдэх, нийгмийн баталгааг хангах хэрэгтэйг байгааг хэлж байв. Эдгээрийг Хотын дарга шийдвэрлэхээс гадна авто замын камержуулалт, гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ гэсэн юм.