Малчин өрхийн 94,7 хувь нь үүрэн холбооны утас ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-22 09:10:21

Өмнөговь аймгийн малчин өрхийн 94,7 хувь нь үүрэн холбооны утас ашиглаж байна. Орон нутгийн төсвийн 295 сая төгрөгийн дэмжлэгээр 2011-2014 онд үүрэн телефоны Жи-Мобайлын сүлжээг 8 сумын 13 газарт байгуулсан юм.

2015 оны жилийн эцсийн байдлаар нийт 5417 малчин өрхийн 94,7 хувь нь 7404 ашиглаж байгаа ажээ. Малчин өрх гэрээсээ аймаг сум, өөр улс оронтой харилцах боломжийг ийн бүрдүүлж чадсан байна.

Мөн гар утас хэрэглэж байгаа малчдын тоо 2010 оноос 1827-оор өссөн аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ