Их бууны тэсрээгүй сумыг аюулгүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-22 09:49:08

Энэ сарын 19- ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Залаа багийн нутаг Арын гашуун хэмээх газар тэсрээгүй сум олдсон талаар нутгийн малчин аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэл өгсөн байна.

Мэдээллийн дагуу Цагдаагийн хэлтэс, Цэргийн штабаас 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг уг газарт очиход их бууны тэсрээгүй хоёр ширхэг сум байжээ.

Сумыг хамгаалалтад авсан бөгөөд энэ тухай Зэвсэгт хүчний жанжин штабт мэдэгдсэнээр Зэвсэгт хүчний 084- р ангийн тусгай бүлэг ирж, өчигдөр сумыг аюулгүй болгосон байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ