Тахир дутуугийн тэтгэвэрт 1664 хүнд 1 тэрбум 307 сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-22 10:16:13

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Сайн дурын даатгалд  оны эхний  5 дугаар сард 9959 даатгуулагчийн 444,1 тэрбум төгрөгийн, эрүүл мэндийн даатгалд 3250 даатгуулагчийн 834,8 тэрбум төгрөгний орлого төвлрүүлжээ.

Аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв, Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээний төлбөрт 1668.3, хувийн хэвшлийн 5 эмнэлэгт 168,6, 23 эмийн  эргэлтийн санд 135,8, төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Оны эхний 5 сарын байдлаар  өндөр насны тэтгэвэрт 7155 хүнд 7, тэрбум 925 сая, тахир дутуугийн тэтгэвэрт 1664 хүнд 1 тэрбум 307 сая тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 830 хүнд 655,993,6, цэрэгийн тэтгэвэрт 198 хүнд 373,087,8, үйлдвэрийн ослын тэтгэвэрт 42 хүнд 49,5  сая төгрөгийг тус тус зарцуулсан дүнтэй байна.

Тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 542 даатгуулагчид 605307,1, ХЧТА тэтгэмжийг 406 даатгуулагчид 42929,5, 127 хүнд ажилгүйдлийн тэтгэмжинд 96330,8, 130 даатгуулагчийн оршуулгын тэтгэмжинд 80600,0 төгрөгийг тус тус олгожээ.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ