Ноолуурын худалдааг Европын зах зээлд өргөжүүлэхээр зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-04 09:58:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ноос Ноолуурын Холбоо, ХХААХҮЯ, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар хамтран Герман, Польш, Бельги, Унгар, Австри, Их Британи, Итали, Франц, Чех, Болгар, Беларус, Швейцарь, ОХУ-д суугаа Элчин сайдын яамтай хамтарсан цахим уулзалт хийв.


Уулзалтаар Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд таниулан сурталчлах, бүтээгдэхүүний чанар, стандартыг баталгаажуулан олон улсын зах зээлд гаргах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


Монголын “Хаан ширхэгт” тохирлын тэмдгээр баталгаажсан бүтээгдэхүүнийг тухайн улсын онцлогт тохируулж сурталчлах, ёс зүйтэй нийгмийн хариуцлагатай, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн Монгол ноолуурын давуу талыг онцлон сурталчлах талаар хэлэлцжээ.


Цаашид хамтран match making уулзалт хийх, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг тодорхой саналд тулгуурласан ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд гарган бодит ажил хийхээр оролцогч талууд харилцан тохиролцлоо.

Холбоотой мэдээ