Бар, морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-06-07 04:40:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 6 дугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 27. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр.

 

Барилдлага: Үхэх

 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Суудал: Мод

 

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн.

 

Холбоотой мэдээ