Орхон голын гүүр барих ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-07 13:49:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын нутаг, Орхон голын Онгоцтойн - Амны төмөр бетон гүүрний барилга, угсралтын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй хийж байна.

220 метр урттай төмөр бетон гүүр, Бат-Өлзий сум хүртэл 7.6 км хайрган зам, Цагаан голын 30.6 метр урттай төмөр бетон гүүрийн ажлыг цогцоор нь "Мотор сервис" ХХК гүйцэтгэхээр 2019 онд ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Онгоцтойнмны 105 метр урттай хуучин модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009, 2014 онд засвар хийсэн ч гүүрний шал эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болсон учраас Мэргэжлийн хяналтын газар, ажлын хэсгүүдийн дүгнэлт гарч, тээврийн хэрэгслээр зорчихыг хориглон шинэ гүүр барих ажлыг эхлүүлжээ. Тус гүүрээр жилд 35-50 мянган гадаад, дотоодын жуулчин, Бат-Өлзий сумын гурван багийн 600 өрхийн 3000 гаруй иргэд дамжин өнгөрдөг байна.

Холбоотой мэдээ