Завханд 19.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 51.6 хувь нь саналаа өгчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-09 21:08:58

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтад 19.00 цагийн байдлаар нийт сонгогчийн 51.6 хувь нь саналаа өгчээ.

Тус аймгийн 109 хэсгийн хорооноос 30 хэсгийн хорооны сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй байна. Нийт 47390 сонгогч санал өгөхөөс 19.00 цагийн байдлаар 24454 сонгогч саналаа өгчээ. Харин зөөврийн хайрцгаар санал өгөхөөр 897 сонгогч хүсэлт өгсөн байна. Үүнээс Засгийн газрын 152-р тогтоолын дагуу 181 сонгогч гэрийн тусгаарлалтад байна. Эдгээр иргэд зөөврийн хайрцгаар саналаа өгсөн. 19.00 цагийн байдлаар Тосонцэнгэл, Их-Уул, Ургамал сумын сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй байна. 109 хэсгийн хорооноос Сонгино сумын 3-р хэсгийн хорооны сонгогчдын ирц 74 хувьтай тэргүүлж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

 

Холбоотой мэдээ