Тал хээрийн зарим нутгаар ургамал газрын гарц тодорхойлох хэмжээнд хүртэл ургаагүй байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-10 16:45:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээллээр Орхон, Сайхан, Баяннуур, Рашаант сумын нутгаар энэ жил ургамлын өндөр ургац тодорхойлох хэмжээнд хүртэл ургаагүй байна.

- Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт сумдын нутагт 3-7 см өндөр ургамлын ургалтын үнэлгээ хэвийн сайн байна. Нэгж талбайд 0.1-2,6 центнер ургацтай байна. Өнгөрсөн сард нийт нутгаар сардаа 7-23 удаа 14.7-68.3 мм тунадас унасан. Хамгийн их тунадас Сэлэнгэ  суманд 68.3 мм орсон гэж цаг уурын технологи инженер Д.Энхээ ярилаа. Агаарын температурын хувь өнгөрсөн сард нийт нутгаар 8.4-13.1 градус дулаан байж, олон жилийн дундаж утгатай харьцуулахад Тэшиг, Хутаг, Сэлэнгэ, Булган сумын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн бусад нутгаар олон жилийн дундаж орчим байжээ.

Хур тунадас Тэшиг, Хутаг, Дашинчилэн, Баяннуур сумын нутгаар олон жилийн дундаж орчим, Баян-Агт, Сайхан сумын нутгаар олон жилийн дунджаас бага бусад сумын нутгаар их тунадастай байлаа. Ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, цас орсон боловч орон нутагт хохирол учраагүй байна. 

Холбоотой мэдээ