Жүдочид холимог багийн дэлхийн аваргын төлөө ням гарагт хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-11 09:54:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын Будапешт хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу энэ сарын 13-нд холимог багийн тэмцээнд Монголын шигшээ, ОХУ, БНСУ, Германы багуудтай В хэсэгт багтжээ.

 

Холимог багийн аварга шалгаруулах барилдаанд 15 баг оролцох бөгөөд эрэгтэй жүдочид 73, 90, +90 кг, эмэгтэйчүүд 57, 70, +70 кг жинд тус тус барилдах юм.

 

Монголын баг эхний тойрогт ОХУ-ын шигшээтэй барилдана. Хэрэв ялбал хэсгийнхээ БНСУ, Германы шигшээгийн ялсан багтай өрсөлдөх юм. Ийнхүү 4 хэсгээс түрүүлсэн багууд хагас шигшээд шалгарна. В хэсэгт түрүүлсэн баг А хэсгийн аваргатай хагас шигшээд таарна. А хэсэгт Япон, Украин, IJF холбооны баг багтжээ.



Холбоотой мэдээ