Халдварын идэвхгүй голомтуудад дахин халдвар бүртгэгдэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-11 21:14:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Халдварын идэвхгүй голомтод дахин өвчлөл бүртгэгдэж эхэлсэн нь тус аймагт коронавируст халдварын нөхцөл байдлыг илүү хүндрүүлэх төлөвтэй байна. Өвчлөл гаралгүй 21 ба түүнээс дээш хоноод байсан Баяндэлгэр, Уулбаян суманд дахин халдвар бүртгэгджээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт нийт 22 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 394 болов. Шинээр нэмэгдсэн 22 тохиолдлыг харьяаллаар авч үзвэл Уулбаян гурав, Баяндэлгэр нэг, Наран хоёр, Баруун-Урт сум 16-аар нэмэгджээ.  

Өнөөдрийн байдлаар 141 иргэн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр болон хүнд иргэдийг тусгаарлах эмнэлэгт, бусад иргэнийг нэгдсэн дотуур байранд нэмэлтээр дэлгэсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам 2346 иргэн тусгаарлалт, ажиглалтад байгаа учир иргэдийг дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг аймгийн ЭМГ-аас анхаарууллаа.

 

 

 

Холбоотой мэдээ