Бразилд “Pfizer”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-12 11:01:37

БРАЗИЛИА. /Reuters/. Бразилын Эрүүл мэндийн хяналтын үндэсний агентлаг /ANVISA/ Pfizer/BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.


“Бид энэхүү вакцины бусад улс оронд явуулсан аюулгүй байдал, үр дүнгийн талаарх судалгаануудыг үнэлсний дүнд зөвшөөрөл олголоо” гэж “ANVISA” мэдэгдсэн байна.


Бразилд “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 16-гаас дээш насныханд хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм. Одоогоор энэхүү вакцин нь өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрөл авсан цорын ганц вакцин гэдгийг “ANVISA” мэдэгдэлдээ онцолжээ. 

Холбоотой мэдээ