Уянга сумыг "Алтан гадас" одонгоор шагналаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-13 12:18:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Уянга сум түүхт 90 жилийнхээ ойгоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

Уянгынхны аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 142 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өглөө.

Сарлагаараа, уянга хийцийн гэрийн эрээн модоороо, байгалийн үзэсгэлэнгээрээ улсад алдартай тус сумаас төрийн нэрт зүтгэлтэн Т.Намнансүрэн тэргүүтэй олон арван алдартнууд төрөн гарсан юм.

Уянга сумын 90 жилийн ойн тохижилтод зориулж, аймгаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн ба 2 дугаар сургуулийн сантехникийн иж бүрэн засварт 200 сая, Жаргалант багт 120 хүүхдийн сургуулийн барилгыг эхлүүлж, цэцэрлэгийн тохижилтод 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байгааг аймгийн Засаг дарга хэллээ. 

Холбоотой мэдээ