Наран сумын 429 өрхийг шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-13 16:55:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн зарим суманд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Наран суманд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г зохион байгуулж байна. Нийт 429 өрх хамрагдахаас одоогоор 8905 хувьтай үргэлжилж байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдлуудыг тусгаарлан ажиглаж байгаа аж.

Тус суманд сүүлийн өдрүүдэд тогтмол халдварын шинэ тоихолдол бүртгэгдэж байгаа бөгөөд өнөөдөр зургаа шинээр нэмэгджээ.

Харин аймгийн хэмжээнд нийт 27 тохиолдол бүртгэгдсэн нь Баруун-Урт, Баяндэлгэр, Халзан суманд илэрчээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 444 болж, тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Сүүийн 24 цагт эмнэлгээс долоон хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн байна.

Мөн Баруун-Урт суманд халдвар эрс нэмэгдэж байгаа учир эрүүл мэндийн байгууллагаас хөдөлгөөнт хүн амыг шинжилгээнд хамруулахаар бэлтгэл ажил, хүний нөөцийг бүрдүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ