Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-06-14 13:55:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байдалтай байна.

 

Мөн түүнчлэн Бэлтэс, Үүр, Хүдэр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Шарын гол, Хэрлэн, Онон, Халх, Ховд, Түргэн, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 10-40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ