Замын хөдөлгөөнийг хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-14 18:23:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 15-ны 06.00 цагаас эхлэн 22-ны 06.00 цаг хүртэл аймгийн төв рүү орж, гарах замын хөдөлгөөнийг долоо хоногийн хугацаатай хаахаар боллоо. Энэ хугацаанд халдварын голомтыг хумьж, тандалтын шинжилгээ болон дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэж төлөвлөжээ.

Хүндэтгэн үзэх шалтгаантай буюу зайлшгүй тохиолдолд шинжилээний хариуд үндэслэн хөдөлгөөнд оролцуулах юм.

Харин сум дотор хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бөгөөд ААНБ-ууд хуучин журмаар ажиллана. 

Холбоотой мэдээ