"Дасгал хөдөлгөөн хийцгээе" аяны хүрээнд гурван уралдаан зарлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-06-15 13:11:59
Өмнөговь /МОНЦАМЭ/ Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих "Дасгал хөдөлгөөн хийцгээе" аяны хүрээнд уралдаануудыг зарлажээ.
Ахмад буурлууд, гэр бүлийн гишүүд, хүүхэд багачуудын дунд иог хийх, бүжиглэж хөдөлгөөн эрүүл мэндээ дэмжих, чөлөөт цагаа гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэх үүднээс уг уралдаануудыг зарласан байна. Үүнд ахмадуудын дунд иог, "Бүжигчин гэр бүл" үндэсний бүжиг, шагайн наадгай гэсэн гурван уралдаан юм. Оролцогчид нэг дор олноор бөөгнөрөхгүй, бичлэгээ хийж цахим хаягаар энэ сарын 25-ны дотор илгээх ажээ.
Цар тахалын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах, урьдчилан сэргийлэх зорилгоор биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, ахмадуудын сэтгэл санааг өөдрөг байлгах, гэр бүлийн гишүүдийн идэвх, оролцоог сайжруулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой.
Дасгал хөдөлгөөн хийх сарын аяныг зохион байгуулах ажлын хэсэг, Өмнөговь аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, БТСГ.
Холбоотой мэдээ