Батлагдсан тохиолдлын ойр харьцсан иргэдээс халдвар илрэх нь нэмэгдэж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-15 17:23:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр найман иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

-Улиастай суманд халдвар авсан нь батлагдсан хоёр иргэний голомт тодорхойгүй байгаа бол таван иргэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Өчигдөр 17:45 цагт Их-Уул сумын 26 иргэний PCR сорьцыг уншуулахад нэг иргэний шинжилгээ эерэг гарсан. Харин өнөөдөр Улиастай сумын 44 иргэнээс долоо нь халдвар авсан нь батлагдаад байгаа нь энэ юм. Харин Цагаанхайрхан сумын 10 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Яг одоо Улиастай сумын 40, Тосонцэнгэл сумын 49, Цэцэн-Уул сумын 89, Сонгино сумын 80 иргэний PCR шинжилгээний сорьцыг уншуулж байна. Дээрх шинжилгээнүүд нь батлагдсан тохиолдлын ойр болон дам харьцсан иргэдээс авсан шинжилгээ юм. Халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэд олон нийтийн газраар явахдаа заавал амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Холбоотой мэдээ