Нийтийн хоол үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-16 13:38:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нийтийн хоол үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 854-д хүрээд байгаа юм. Бүртгэгдэж буй тохиолдлуудын дийлэнх нь хоол үйлдвэрлэлийн газруудаас голомтлон гарч байгаа учир Есөнбулаг сумын нийтийн хоол үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн зогсоолоо.


Холбоотой мэдээ