12 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-16 16:00:06

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр коронавируст халдварын 12 тохиолдол нэмэгдэж, Дорнод аймгийн хэмжээнд нийт халдварын тоо 172 боллоо.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас хоёр иргэн, Хэрлэн суманд батлагдсан тохиолдлуудын зам маршрутаар явсан дөрвөн иргэн, Баяндун, Цагаан-Овоо сумаас батлагдсан хоёр тохиолдол нь Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байсан иргэд аж. Баяндун суманд гэрийн тусгаарлалтад байсан иргэн дэглэм зөрчсөн учир тус сумын хэмжээнд долоо хоногийн хугацаатай тэг зогсолт хийгээд байна.

Халдвар бүртгэгдсэн сумдаар нь харвал, Хэрлэн суманд 69, Хөлөнбуйрт гурав, Цагаан-Овоод 19, Дашбалбарт зургаа, Баян-Уулд найм, Сэргэлэнд 12, Баяндун суманд хоёр, зөөвөрлөгдсөн 53 тохиолдол байгаа юм. Үүнээс 77 иргэн эдгэрсэн бол одоогоор эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 80 хүний биеийн байдал хөнгөн, 13 хүн хүндэвтэр, нэг хүнд хүн байна гэж мэдээллээ. Түүнчлэн тусгаарлан ажиглах байранд 128, гэрийн тусгаарлалтад 1846 иргэн байна.

Ташрамд дуулгахад, халдварын тархалт маш өндөр байгаа учир батлагдсан эерэг тохиолдлыг зөөвөрлөхийг хориглож байгаа буюу халдвартай нь батлагдсан бол Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчуулахгүй гэлээ. 

Холбоотой мэдээ