Цахилгаан эрчим хүч хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-17 15:17:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төлөвлөгөөт засварын дагуу 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүч хязгаарлахаар болжээ. Энэ хугацаанд 110/35/10 кВ-ын Баруун-Урт дэд станцад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах засвар хийх аж.

Ингэхдээ Баруун-Урт сумын хэрэглэгчдийг тухайн өдрийн 06:00-16:00 цаг, сумдын хэрэглэгчдийг 06:00-21:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах болсныг ДБЭХС ТӨК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын зүгээс мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ