ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-17 18:04:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Энэ хичээлийн жилд 22500 хүүхэд суралцсанаас 12 дугаар ангийг 1247 хүүхэд төгсч байгаа юм.   

Эдгээр сурагчид цар тахлын үед элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэрхэн бэлтгэж байгаа, ямар бэрхшээл учирч байгаа талаар аймгийн Засаг дарга санал бодлыг нь сонссон юм. Мөн оюутны дөрвөн жилдээ аймаг, орон нутагтайгаа эргэх холбоотой байж, сайн туршлагаа орон нутагтаа хэрэгжүүлэх, мэдлэг, мэдээллээ хуваалцдаг байгаарай хэмээн захилаа.

Түүнчлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан тохиолдолд Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгоно гэсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 120 хүүхэд хүртсэн байна. 

Холбоотой мэдээ