Хөвсгөлд халдварын 42 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-18 13:32:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 42 тохиолдол батлагдаж нийт халдварын тоо 507 боллоо.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 74, сумын эрүүл мэндийн төвүүдэд 58, гэрээр эмчилгээ хяналтад 90, эмчлүүлээд  гэрийн ажиглан тусгаарлалтад шилжсэн 219 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эмнэлзүйн хэлбэр хөнгөн 224, хүндэвтэр 18, хүнд 3 хүн байна. Халдвар өдөр бүр нэмэгдэж буй учраас иргэдийг гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна

 

Холбоотой мэдээ