БОЭТ-д дэлгэсэн 201 ор дүүрэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-20 16:17:52

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх зорилгоор БОЭТ-д дэлгэсэн 201 ор дүүрчээ. Харин өнөөдөр зургаан иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт 302 халдварын тохиолдлын 94 нь бүрэн эмчлэгджээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 807 хүнд PCR шинжилгээ хийхэд 29 тохиолдол бүртгэгдсэнийг сумдаар нь задалбал, аймгийн төвд 22, Дашбалбар суманд гурав, Матад суманд дөрвөн тохиолдол байна.  

Өнөөдрийн байдлаар маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 19, хөнгөн 279 иргэн байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 2400 иргэнийг гэрт нь тусгаарласан. Дорнод аймгийн хэмжээнд дархлаажуулалтын хоёр дахь тунд 43132 иргэн хамрагдаад байгаа аж.  

Холбоотой мэдээ