Сүхбаатар аймгийн бүх суманд халдвар бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-20 23:01:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас 6 дугаар сарын 20-нд өгсөн мэдээгээр Асгат суманд шинээр хоёр халдвар бүртгэгджээ. Ингэснээр тус аймгийн бүх суманд коронавирусний халдвар бүртгэгдэв.

Сүүлийн 24 цагт Баруун-Урт, Наран, Асгат, Уулбаян суманд нийт 32 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 622 боллоо. Энэ хугацаанд 26 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол, халдвар авсан 270 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн дунд 58 хүүхэд байна гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ