40 гаруй иргэний өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэжээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-06-24 10:22:28

Оны эхний хагас жилд Ховд аймгийн ЗДТГазар  иргэдээс 7 сувгаар мэдээлэл хүлээн авах 7043-1111 төвд 2 сувгаар 53 мэдээлэл хүлээн авснаас дуудлагаар 52, биечлэн 1 иргэн санал, гомдол, шүүмжлэл ирүүлжээ.

Үүнээс гомдол 48, санал хүсэлт 5 тус тус бүртгэн холбогдох хэлтэс тасгийн дарга нарт шилжүүлж, 41 иргэний санал хүсэлт, гомдолд хариу өгч шийдвэрлэн, 12 өргөдөл шийдвэрлэгдэхээр хүлээгдэж шийдвэрлэлт 70.7 хувьтай байна.

Боловсролын салбарын чиглэлээр 19, хууль эрх зүйн чиглэлээр 2, эрүүл мэндийн чиглэлээр 1, цахилгаан эрчим хүчний чиглэлээр 2,  орчны эрүүл ахуй 7, бусад 22 санал хүсэлт хүлээн авсан байна.

Аймгийн Засаг дарга 1 удаагийн Пүрэв гарагийн иргэд хүлээн авч уулзах уулзалтаар 12 иргэний амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэж хариу өгсөн байна

Иргэдээс Монгол Улсын Их хурал, түүний өргөдлийн байнгын хороонд хандан гаргасан өргөдлийг “Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журам”-ын дагуу энэ сард санал хүсэлтийн хайрцагт ирсэн өргөдөл бүртгэгдээгүй байна.

Засгийн газрын 1111 төвд ирсэн 4 санал хүсэлт, 4 гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, 4 санал хүсэлт, 3 гомдлын хариуг хугацаанд нь хариу өгч, 1 гомдол шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ