Үерээс хамгаалах шороон далан хийж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-23 14:12:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн суманд өнгөрсөн зун их хэмжээний үер болж зарим багийн айл өрхүүд усанд автсан. Энэ жил Мөрөнг тойрсон үерийн далан хийхээр төлөвлөж санхүүжилтийг төсөвт тусгасан бөгөөд одоогоор зургийн ажил хийж дараа нь тендер зарлана. Урин дулааны цаг болж бороо хур орж эхэлсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан Мөрөн сумын ард шороон далан хийж байна. Тендерийн гүйцэтгэгч компани тодрохоор даланг шинэчлэн стандартын дагуу хийх ажээ.

 

Холбоотой мэдээ