АНУ-ын эрх баригчид нисэх буудлуудын үйл ажиллагааг сэргээхэд 8 тэрбум доллар гаргана

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-06-23 15:30:22

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Нисэхийн удирдах газар (FAA) цар тахлын улмаас хохирол амссан нисэх онгоцны буудлуудын хэвийн үйл ажиллагааг сэргээхэд туслах зорилгоор 8 тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.


“Энэхүү тусламж нь ажлын байраа хадгалах, илүү олон америкчууд вакцинд хамрагдаж, дахин аялж эхэлж байгаа энэ үед нисэхийн салбарыг сэргээхэд тусална” гэж АНУ-ын Тээврийн сайд Пит Буттежаж мэдэгдсэн байна.


Тусламжийг ажилчдын цалин хөлс, барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна. Түүнчлэн, терминалуудад үйл ажиллагаа эрхэлдэг жижиглэн худалдааны компаниудын түрээсийг бууруулахад ашиглаж магадгүй байна. Санхүүжилтийг авахын тулд нисэх онгоцны буудлуудын удирдлага цар тахлын өмнөх ажилтнуудын дор хаяж 90 хувийг авч ажиллуулах ёстой. 


Буцалтгүй тусламжийн санхүүжилтийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан цар тахал, түүний үр дагавартай тэмцэх 1.9 их наяд долларын “American Rescue Plan” хөтөлбөрөөс гаргах аж. 




Холбоотой мэдээ