МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

“Осака экспо”-гийн хаалтын ёслол өнөөдөр болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-13 10:28:50

ОСАКА, 2025 оны аравдугаар сарын 13 /NHK/. Осака хотноо болж буй 2025 оны Дэлхийн экспо үзэсгэлэнгийн хаалтын ёслолд угсаа залгамжлах хунтайж Акишино, Ерөнхий сайд Ишиба Шигэрү болон бусад хүндэт зочид оролцоно.


Энэ оны дөрөвдүгээр сард нээгдсэн тус экспог “Бидний амьдралд зориулсан ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвийн дор зохион байгуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд дэлхийн 158 улс орон, нутаг дэвсгэр, долоон олон улсын байгууллага оролцож байна.


Хаалтын үйл ажиллагаа Юмешима хиймэл арал дээрх үзэсгэлэнгийн талбайд 14:00 цагт эхэлнэ. Экспо нээгдэхийн өмнө тасалбарын борлуулалт удаашралтай байсан нь алдагдал хүлээж болзошүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байсан юм. Харин өнгөрсөн бямба гаргийн байдлаар тасалбар авсан зочдын тоо 25 саяд хүрсэн байна.


Ингэснээр 2025 оны Дэлхийн экспог зохион байгуулагч Японы холбооноос мэдэгдсэнээр, үзэгчдийн тоо, бараа бүтээгдэхүүний борлуулалт сайн байгаагийн ачаар 23-28 тэрбум иен буюу ойролцоогоор 150-185 сая ам.долларын ашигтай байх магадлалтай байна гэжээ.


Даваа гарагт мөн үзэсгэлэнгийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн тунхаглал гаргах форумыг зохион байгуулах ажээ. Түүнчлэн экспогийн албан ёсны бэлгэдэл Мяку-Мяку болон оролцогч улс, нутаг дэвсгэрүүдийн төлөөлөгчид өөрсдийн туг далбааг намируулан оролцох парадыг зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагааны дараа шөнийн цагаар ёслолын буудлага, дроны шоу үзүүлбэр хийснээр экспо 22:00 цагт өндөрлөх ажээ.

Холбоотой мэдээ