“Хотын өнгө-Бидний оролцоо” аяныг эхлүүллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-23 17:28:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-аас Алтай хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Хотын өнгө-Бидний оролцоо” аяныг эхлүүллээ.

Есөнбулаг сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Ажилсаг Алтайчууд”, “Эрүүл Алтай хот” хөтөлбөрийн хүрээнд Алтай хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх ажлуудыг шат дараатай хийж байгаа.

Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Алтай хотод үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дунд “Хотын өнгө-Бидний оролцоо” нэг сарын аяныг эхлүүллээ. Зургаадугаар сарын 21-нээс долоодугаар сарын 21-ний хооронд үргэлжлэх аяныг Есөнбулаг сумын ЗДТГ-аас эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд тус байгууллагын хамт олон үндэсний бичиг үсгийн соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор гадна хаягаа босоо бичгээр  шинэчлэн байршуулан, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр гэрэлтүүлгээ нэмэгдүүлж, 30 гаруй мод шинээр тарьж суулгасан байна. Нэг сарын турш өрнөх уг аянд албан байгууллага, аж ахуйн нэгжийг идэвх санаачилгатай оролцохыг сумын ЗДТГ-аас уриалав.

Холбоотой мэдээ