Ирэх даваа гаргаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-24 15:50:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гаргаас буюу 6 дугаар сарын 28-наас 12-15 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар боллоо.


Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.


Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм. ЭМЯ-наас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйлээ дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой. Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг аж. 

Холбоотой мэдээ