Хилчдэд туслалцаа үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-25 10:48:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Хүдэр мөнгөлөг" ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түргэвчилсэн оношлуурын 100 ширхэг иж бүрдлийн туслалцааг хилчдэд үзүүлжээ.  

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлийн үeд хил дээр үүрэг гүйцэтгэж буй хилчин дайчид хамгийн сонор сэрэмжтэй байж, улсынхаа дархан хилийг хамгаалах үүргээ гүйцэтгэж байгаа. Эдгээр хүмүүсийнхээ эрүүл мэндийн байдалд дэмжлэг болох үүднээс Хилийн цэргийн 0101 дүгээр тусгай ангийн хилчин шалгагч нарт 1.5 сая төгрөгийн үнэ бүхий "Ковид-19" антиген Anylab түргэвчилсэн оношлуурын 100 ширхэг иж бүрдлийг хандивласан байна.  

Холбоотой мэдээ