Малчны хороололд газар олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-25 13:46:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ-аас малчны хороолол байгуулахаар газар олгож эхэллээ.

Алтай хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад мал бүхий иргэдийн тоо ч нэмэгдэн ногоон байгууламж сүйтгэх, малын гоц халдварт өвчин гарах эрсдэл өсөх хандлагатай болжээ. Иймд Алтай хотын төвөөс 8 км-ийн зайд мал бүхий өрхийн хорооллыг бий болгохоор ийнхүү төлөвлөжээ.

Энэхүү хорооллыг Алтай хотын төвөөс 8 км зайд байгуулахаар тог цахилгаан, худаг ус гэх мэт дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдсэн тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Иймд газар авах хүсэлтэй иргэд Есөнбулаг сумын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтанд өргөдлөө ирүүлэхийг мэдэгдлээ.


Холбоотой мэдээ