АНУ-ын Элчин сайд Жон Салливан Москвад эргэн иржээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2021-06-25 13:43:42
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Салливан пүрэв гарагт Москва хотноо эргэн иржээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Вашингтон хотод очсон юм.


Өнгөрсөн долоо хоногт Женев хотод болсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын үр дүнд нутаг буцаад байсан хоёр элчин сайд ажилдаа эргэн орлоо.


АНУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд багийнхантайгаа /ОХУ дахь Элчин сайдын яам/, мөн хоёр орны тогтвортой харилцааны төлөө ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэж Элчин сайд Жон Салливан мэдэгдсэнийг ОХУ дахь АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч твитер хуудсаараа уламжилсан байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ОХУ-ыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон, Крымд хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна хэмээн тус улсын эсрэг арга хэмжээ авсны улмаас хоёр улсын харилцаа дордоод байсан юм.

Холбоотой мэдээ