Хөвсгөлд 69 тохиолдол нэмэгдэж, нэг хүн маш хүнд байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-06-25 17:22:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 1006 сорьцод  PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 69 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 995 боллоо.   

Тодруулбал, Мөрөн суманд 35, Тариалан, Галт, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр суманд тус бүр 4, Хатгалд 2, Ханхад 5, Их-Уулд 3, Түнэлд 2, Жаргалант суманд шинээр 6 тохиолдол бүртгэгдлээ.  Аймгийн Нэгдсэн эмнэлэгт  231, сумын эрүүл мэндийн төвүүдэд 185, гэрээр 108 хүн эмчлүүлж байна. Эмнэлзүйн хувьд хөнгөн 473, хүндэвтэр 40, хүнд 10, маш хүнд 1 хүн байна. Иймээс бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,  гэр орон сууц, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт байнга хийх, гэрийн ажиглалт тусгаарлалтад хянагдаж байгаа иргэд дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ